Sunday 15 June 2008

Монгол хэлний тайлбар толь хэвлэгдэн гарлаа

"...энэ сайхан өдөр Монгол хэлний тайлбар толь бүтээсэн баярт үйл явдал тохиож байгаад баяртай байна. Толь бичиг бол цэгцэрсэн мэдлэг юм. Цэгцэрсэн мэдлэг бол хөгжлийн эх үндэс болно. Цэгцэрсэн мэдлэгтэй ард түмэн л хөгжлийг бүтээдэг. Толь бичиг бол соёл иргэншлээ авч үлдэх гол багана. Эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсож чаддаг орон л алдахгүй хөгжинө... Угаасаа толь бичиг бол тухайн улс орны өөрийгөө авч үлдэх, өөрийнхөө соёл иргэншлийг авч үлдэж, хөгжүүлэхэд нэгэн чухал суваг байдаг... Манай Академийн нөхдүүд маань энэ ажилд үнэхээр их мэрийн сууж, цаг нартай уралдан, алжаалыг мартаж, бүтээхийг эрхэмлэн, энэ сайхан бүтээлийг туурвиж, өнөөдөр ард түмэндээ өргөн барьж байгаад би Ерөнхийлөгчийн хувьд Шинжлэх ухааны Академи, академичид та бүхэнд, энэ толийг бүтээсэн хүмүүст албан ёсоор халуун талархалаа илэрхийлж, баяр хүргэж байна..."
Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын шинээр хэвлэгдсэн Монгол хэлний тайлбар толь гарсантай холбогдуулан 2008 оны 5 сарын 6-нд Төрийн Ордонд болсон "Эх хэл-Эрхэв өв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр хэлсэн үг.
Ерөнхийлөгчийн маань цэгцэрсэн мэдлэгийн тухай хэлсэн санаа бол яах аргагүй үнэн зүйл болжээ.

Энд өгүүлэгдэн буй шинэ хэвлэлийн маань тухайд гэвэл:

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Хүрээлэн
Л.Болд, Л.Балдан, Ё.Баярсайхан, Э.Пүрэвжав, С.Мөнхсайхан, С.Бат-Эрдэнэ, Т.Пүрэвсүрэн, Ц.Батдорж, А.Янжиндолгор, Д.Түвшиндэлгэр
"Монгол Хэлний Дэлгэрэнгүй Тайлбар Толь" 2008 он
5 боть, 3000 гаруй нүүр, 295 хэвлэлийн хуудас болон 80 мянган толгой үг, 120 мянга орчим үгсийн сангийн бие даасан нэгжийг багтаасан

Энэ бүтээлийнх нь төлөө МУ-ын ШУА-ийн нийт академич, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилчин нарыгаа бахдан баяр хүргэх байна. Энэ эрчээрээ цааш уригшлан дэлхий дээрх нийт Монгол үндэстний хэл соёлын ахиц дэвшилтэд нөлөөлөх бүтээлүүд олноор хийх болтугай гэж ерөөмөөр байна.

Энэ бүтээлийн тухай уншмаар бол:

2 comments:

Anonymous said...

http://hamag.blog.gogo.mn/

Anonymous said...

deer ni nemeed helehed mongoliin undesnii nomiin sangiin shav sayhan tavigdsan bga.mongol undesten mandan badrag.